Төмөр замын тээврийн асуудлаар Ерөнхий сайд албаны хүмүүстэй уулзаж байна

Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гарсан талаар мэдээлэл гараад буй. Ингэхдээ төмөр замаар нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг нурмаг ачааг хүлээж авахгүй байхаар тогтож, зөвхөн контейнэр хүлээж авна гэсэн аж.  Тэгвэл яг одоо уг асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албаны хүмүүстэй уулзаж байна. Уулзалтаар нөхцөл байдлын мэдээллийг сонсож, цаашид хэрхэн тухай шийдвэрлэх юм байна. Мөн үргэлжлүүлэн 14.00 цагаас Боомтын зөвлөл хуралдах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ