УОК: Эрсдэлтэй бүсээс ирж буй Монгол иргэдийг 10 хоног “ТУСГААРЛАНА“

Дэлхийн улс орнуудад коронавируст халдварын шинэ мутаци бүртгэгдэж буйтай холбогдуулан УОК өнөөдөр хуралдлаа. 
Улсын онцгой комисс өнөөдөр 11:00 цагт хуралдаж гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлж байна.

Коронавирусний шинэ хувилбар Омикрон вирус одоогоор Өмнөд Африк, Боствани, Хонгконг, Израйль улсуудад бүртгэгдээд байна. Өмнө нь альфа, бетта, гамма, дельта гээд дөрвөн хувилбарууд байсан бол ийн нэгээр нэмэгджээ.

Шинэ хувилбарын тархалтаас сэргийлэх, гадаадаас ирэх хүмүүсийг хэрхэн нэвтрүүлэх, мутацид орсон хувилбарын эсрэг авах хариу арга хэмжээний талаар хэлэлцэж гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлж байна.

Шадар сайд С.Амарсайхан:

Эрдэмтэд шинэ хувилбар омикроныг судалж эхэлсэн ба эцсийн байдлаар судалгааны дүгнэлт албан ёсоор гараагүй байна. Асуудалд тайван хандаж, сандрахгүй байхыг хүсье. Өнөөдрийн хуралдаанаар дараах арга хэмжээг тээвэрлэлээ.

1. Халдвар тархсан улсаас ирж байгаа болон тухайн улсаар дайран ирж байгаа гадаадын иргэдийг хүлээн авахгүй.

2. Харин өөрийн улсын иргэдээ /өөрийнх нь зардлаар/ тусгаарлалтад 10 хоног байлгах

3. Өнөөдөр ирэх 200 гаруй энхийг сахиулагчдыг 14 хоног тусгаарлана

4. Нисэх онгоц, авто замын боомт орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авна

5. Онцын шаардлагагүй бол гадагшаа аялахгүй байх, аялсан бол иргэн ирээд 10 хоног тусгаарлагдана.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
Вакцины идэвхийг сулруулах магадлалтай байгаа ба халдвар тархах чадвар нь дельта хувилбараас хэд дахин илүү байна. Бид одоогоор ямар нэгэн арга хэмжээ авахгүй, ажиглалтын байдалд байна.

Хэрэв мутицид орсон шинэ хувилбар орж ирвэл бид бүүстер тундаа идэвхтэй хамрагдсан байх шаардлагатай байгаа юм. Мөн онцын шаардлагагүй бол гадаадад зорчихгүй байхыг уриалж байна.

Дельта вирусний нууц үеийн хугацаа 3-5 хоног, дунджаар 3,5 хоног байдаг. Одоо тусгаарлагдах иргэдээс 3 болон 6 дахь өдөрт шинжилгээ авна.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
Шинэ нөхцөл байдалтай холбогдуулан янз бүрийн мэдээлэл явж байна. Тиймээс албан ёсны мэдээллийг хүлээн авахыг иргэдээс хүсье. Аль болох олон нийтийн газраар явахгүй, маскаа зүүж хүн хоорондын зайгаа барих, нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ