COVID-19-ийн шинэ штаммын мутац илүү аюултай хувилбар байж болзошгүй байна
Түүний хэлснээр, одоогийн байдлаар энэ хувилбарын 100-гаас цөөнгүй штамм тодорхой болоод байгаа ажээ. Ингэхдээ судлаачид шинэ штаммын тухай олон зүйл мэдэхгүй байгааг Мария Ван Керкхове онцлон тэмдэглэсэн байна. Тэр тусмаа энэ штамм олон тооны мутацитай байгаа тухай тэр ярьжээ. Ийм олон тооны мутаци нь өвчин цаашид ямар янзтай байхад нөлөөлж болох юм гэдэгт ДЭМБ сэтгэл зовинож байна гэж тэр хэлжээ. В.1.1.529 штаммын мутациуд оношлогоо, эм бэлдмэл болон вакцинд хэрхэн нөлөөлж байгааг судлаж буйг тэр бас тэмдэглэсэн байна.
ӨАБНУ, Ботсван болон Гонконгод 10 хүн В.1.1.529 штаммын халдвар авсан нь арваннэгдүгээр сарын 24-нд тодорхой болжээ. Шинэ штамм нь дельта-хувилбарыг бодвол, эсрэг биетээс сайтар бултдаг гэж британийн эрдэмтэд таамаглаж байна. В.1.1.529 штамм олон мутацитай байгаа нь дархлаа султай хүмүүс буюу Хүний дархлал хомсдлын вирус юмуу ДОХ-той өвчтөнд үүссэн байж болох юм хэмээн үзэх боломж олгож байгаа ажээ. Энэ вирусийг халдварын хамгийн аюултай хувилбар болж мэднэ хэмээн таамаглаж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ