А.Овечкин 19 жилийн өмнөх амжилтыг давтлаа
Америкийн ҮХЛ-ийн шилдэг багуудын нэг "Вашингтон Кэпиталз" "Кэпитал Уан-Арена" цэнгэлдэх хүрээлэндээ "Монреаль Канадиенс"-ийг хүлээн авч, 6:3-аар хожив. Талбайн эздийн ахлагч, 36 настай Александр Овечкин онцгойрч, хет-трик оруулан, оновчтой хоёр дамжуулалт өгсөн байна. Энэ улиралд 20 тоглолтод 33 оноо (15 шайб, 18 оновчтой дамжуулалт) аваад буй тэрээр 20 тоглолтын дараагаар 34-өөс насны хоккейчдийн авсан онооны үзүүлэлтээр хоёрдугаарт бичигдэж эхлэв. Уг үзүүлэлтийг "Питтсбург Пингвинз"-ийн 37 настай Марио Лемье тэргүүлдэг ба 2002/2003 оны улиралд эхний 20 тоглолтод 40 оноо авч байжээ. Гуравдугаарт "Детройт Ред Уингз"-ын 40 настай Горди Хоу 1968/1969 оны 31 оноогоор бичигддэг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ