ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд 4 нэр дэвшигчийг томилж, 1 нэр дэвшигчийг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ. АН-ын бүлэг уг асуудлаас өнгөрсөн долоо хоногт завсарлага аваад байсан юм. Завсарлагын хугацаа дууссан учраас үргэлжлүүлэн хэлэлцэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нарыг нэр дэвшүүлсэн юм. УИХ тэднээс Н.Отгончимэг, Н.Баасанжав,Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нарыг томиллоо. Харин нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийг томилохыг дэмжсэнгүй. Тиймээс сонгон шалгаруулалтад дараагийн байр эзэлсэн Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхамыг УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ