Дэлхийн хамгийн өндөр барилгууд – 1901 оноос 2021 оныхыг харьцуулвал



1901 онд хамгийн өндөр байшин нь АНУ-ын Филадельфи хотын Сити Холл байсан (167 м) бөгөөд ингэснээр Америкт тэнгэр баганадсан барилгуудын эрин эхлэсэн юм.  Америкчууд дараачийн ийм барилгыг 7 жилийн хугацаанд барьж, 1908 онд Нью-Йоркт Зингер-билдинг  сүндэрлэн босчээ (187 м). Ийм санаа эрх баригчдад таалагдсан учир бас нэг өндөр барилга – Метлайф цамхагийг (212 м) ганцхан жилд барьсан байна. Цаашлаад Нью-Йоркт өндөр барилгууд ээлж дараалан босч,  Вулворт-билдинг (238 м), Банк Манхэттен Траст (262 м), 1930 онд Крайслер-билдингийг (319 м)  барьжээ. Эдгээрээс Эмпайр-стейт-билдинг хамгийн өндөр нь байв (443 м). Дэлхийн худалдааны төвийн хоёр цамхаг (527 м) хамгийн өндөр нь байсан бөгөөд 2001 оны террорын ажиллагааны дараа Эмпайр-стейт-билдинг Нью-Йорк хотын хамгийн өндөр байшин дахин болсон юм.

 


1970-аад оноос дэлхийн янз бүрийн хотод офисын нүсэр том төвийн эрин эхлэсэн юм. Чикаго хотод Sears цамхаг (527 м) сүндэрлэн босчээ. 1998 онд Куала-Лумпур хотын эрх баригчид Петронас цамхаг (452 м) барихыг зөвшөөрсөн байна. 2004 онд Тайванийн нийслэлд Тайбэй 101 гэдэг  хамгийн өндөр барилга (508 метр) сүндэрлэсэн юм.  2007 онд Арабын нэгдсэн эмирт улсад  828 метр өндөр Бурж-Халифа гэдэг барилгыг барьжээ. Энэ нь одоогоор дэлхийн хамгийн өндөр барилга болж байгаа юм.



Саудын Арави улсад Бурж-Жидда барилгыг барьж байгаа бөгөөд энэ байшин 1008 метр өндөр байх бөгөөд 2021 онд үүд хаалгаа нээх ажээ. Гэвч ямагт тэргүүлэгч байх дуртай Арабын нэгдсэн эмирт улс Дубай-Крик гэдэг өндөр байшин барихаар шийдсэн байна. Барилгын ажил 2022 онд дуусах бөгөөд өндөр нь 1345 метр байх ажээ.

Б.Атар

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ