Тэрүнофүжи ганцаараа тэргүүлж эхэллээ

      Кюүшюү башёгийн арав дахь өдөр Тамаваши Болгарын Аойямаг цүкидашигаар, Чёошёома Эндог сусохарайгаар, Ичиножо Миёгирюүг окуридашигаар давж, Кирибаяма Ооношёод цүкиотошигоор ялагдав. Ёкозүна Тэрүнофүжи өмнө нь хоёронтаа таарахад хоёуланд нь давсан Хоошёорюүг кимэдашигаар яллаа. 
Ийнхүү Тэрүнофүжи арван даваатай болсон бол Тамаваши найм дахь даваагаа авч, тавиас дээш хувийн амжилт үзүүлсэн юм. Чёошёомагийн даваа, унаа 6:4, Хоошёорюү, Ичиножо нарынх 4:6, Кирибаяма 3:7.                                  
  Ёкозүна Тэрүнофүжигийн хамт тэмцээнийг тэргүүлж явсан озэки Такакэйшёо сэкивакэ Мэйсэйд унаснаар аваргаас нэг даваа дутуу болов.                            Өнөөдөр Чёошёома Точиношинтой, Тамаваши Чиётайрюүтэй, Хоошёорюү Тобизарутай, Кирибаяма Миёгирюүтэй, Ичиножо Тэрүнофүжитэй барилдана.                               
Кюүшюү башёг ганцаараа тэргүүлж арван даваатай яваа ёкозүна Тэрүнофүжигийн ард нэг даваа дутуу маэгашира Аби, озэки Такакэйшёо нар гэзэг даран явна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ