АИ92 бензиний үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдлээ
Өчигдөр газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөлийн хуралдаан болж өндөрлөсөн. Уг хуралдааны үеэр УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал бензиний огцом үнэ нэмэгдэхгүй. Сүүлийн зургаан сарын импортын үнийн дунджийг төр, хувийн хэвшлийн оролцоогүйгээ автоматаар тооцоолон гаргана. Харин 2050 төгрөгөөс тооцох юм бол нэг удаагийн үнийн хэлбэлзэл 100 төгрөгөөс хэтрэхгүй байхаар зохицуулалтыг оруулж ирж байна гэдгийг хэлсэн. Тэгвэл урд шөнө АИ92 бензиний үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ