Японд коронавирусний дельта хувилбар өөрийгөө устгаж эхэлсэн гэжээ

Японд коронавирусний дельта хувилбар өөрийгөө устгаснаар тус улсад Ковид-19-ийн өвчлөл буурч эхлээд байна гэж Japan Times эрдэмтдийн үгийг иш татан мэдээлжээ.

Коронавирусний дельта хувилбар нь nonstructural protein 14 /nsp14/ хэмээх SARS-CoV-2 вирусийн алдаа дутагдлыг засдаг гэмтсэн уураг бүхий хэт олон мутац хуримтлуулсан бөгөөд үр дүнд нь дельта хувилбар өөрийгөө устгаж эхэлсэн гэж  Үндэсний генетикийн хүрээлэнгийн профессор Ицүро Иноүэ хэлсэн байна.

Профессор Иноүэ “Японд коронавирусний дельта омог маш хурдан тархаж, бусад хувилбарыг нэвтрүүлсэнгүй. Гэвч мутаци хуримтлагдах тусам эцэстээ засагдашгүй болж, хуулбар бий болгох боломжгүй болсон гэж бид үзэж байна. Тохиолдлын тоо нэмэгдэхгүй байгаа учраас ийм мутаци өөрийгөө байгалийн жамаар устгаж эхэлсэн гэж бодож байна" гэжээ.

Японы Шиманэ их сургуулийн Анагаах ухааны факультетийн профессор Такэши Үрано гэмтсэн nsp14 уураг бүхий вирус нь үржих чадвар багатай байдаг нь коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоог бууруулах нэг хүчин зүйл байж магадгүй гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: Japan Times

gogo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ