Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллаж байна. Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ тэрбээр Монгол Улсын хойд хил дээр ажиллаж, Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар анги, 0258 дугаар хүчжүүлсэн салбарын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Мөн Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргасан нөхцөл байдалтай танилцаж, орон нутгийн цаатан иргэдтэй уулзаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ