Кирибаяма нэг ч даваагүй явна
Кюүшюү башёгийн дөрөв дэх өдөр Тамаваши нутаг нэгт Чёошёомаг цүкидашигаар, ёкозүна Тэрүнофүжи өмнө нь хоёр давж, дөрөв унасан Ооношёог кимэдашигаар давсан бол Хоошёорюү Эндод шитатэнагэгээр, Кирибаяма Таканошёод, Ичиножо сэкивакэ Митакэумид ошидашигаар ялагджээ. Ингэснээр Тэрүнофүжи дөрөв, Чёошёома, Тамаваши нар гурав, Ичиножо хоёр, Хоошёорюү нэг даваатай боллоо. Харин Кирибаяма нэг ч даваагүй байна.
Өнөөдөр Чёошёома Үратай, Тамаваши Котоэкотой, Хоошёорюү Такаясутай, Ичиножо Дайейшёотой, Кирибаяма сэкивакэ Митакэумитэй, Тэрүнофүжи Таканошёотой таарлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ