Б.Буяндэлгэр, Б.Энхтүвшин нар дэлхийн аварга боллоо

Жиү жицүгийн ДАШТ АНЭУ-ын Абу Даби хотод үргэлжилж байна. Тэмцээний хар бүсний M1 ангиллын эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдсан, “BB” академийн тамирчин Б.Буяндэлгэр түрүүллээ. Ингэснээр тэрбээр дэлхийн хошой аварга болжээ.

Мөн бор бүсний M4 ангиллын эрэгтэйчүүдийн 85 кг-д барилдсан, “Ид шидийн орон-2”-ын дасгалжуулагч, тамирчин Б.Энхтүвшин алтан медаль хүртэн, дэлхийн аварга болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ