Ичиножо озэки Шёодайг барсангүй

         Кюүшюү башёгийн хоёр дахь өдөр Чёошёома маэгашира Шиманоумиг ёрикиригээр, Тамаваши нутаг нэгт, маэгашира Хоошёорюүг ёритаошигоор давж, баруун жигүүрийн комүсүби Кирибаяма маэгашира Окиноумид ёрикиригээр ялагдав. Харин зүүн жигүүрийн комүсүби Ичиножо озэки Шёодайг барсангүй, ёрикиригээр дийлджээ. Тэд өмнө нь 13-нтаа таарахад манай бөх аравт нь илүүрхэж байж.
 Ёкозүна Тэрүнофүжи хамгийн эвгүй өрсөлдөгчдийнхөө нэг, урьд нь тав давж, гурав унасан маэгашира Дайейшёог нэлээн сандарч байж сукуинагэгээр давсан юм.                                                
Өнөөдөр Чёошёома Тобизарутай, Тамаваши  Шиманоумитай, Хоошёорюү Үратай, Ичиножо Таканошёотой, Кирибаяма озэки Такакэйшёотой, Тэрүнофүжи Вакатакакагэтэй таарлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ