Нийслэлийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн болов
Монголын шатрын холбоо /МШХ/-ноос Улаанбаатар хотын аварга шалгаруулах ссвөрийн шатарчдын тэмцээнийг 2 үе шаттай болж байна.
“Шинэ эхлэл бодь” шатрын клубт 6 хүртэлх насны хөвгүүдийн ангиллын "Б" бүсийн анхан шатны тэмцээнийг амралтын өдрүүдэд амжилттай зохион явууллаа. Тэмцээнд нийт 26 өсвөрийн шатарчид оролцсоноос, эхний 15 байрт шалгарсан өсвөрийн шатарчид хагас шигшээ тоглолтод "Нийслэлийн аварга" шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болжээ.
Мөн өсвөрийн шатарчдын АШТ-ий 6 хүртэлх насны хөвгүүдийн ангиллын “А” бүсийн анхан шатны тэмцээн Элит Брэйн олон улсын ФИДЕ шатрын академийн төв салбарт амжилттай болж, дүнгээ гаргалаа.
Тус тэмцээнд нийт 25 өсвөрийн шатарчид амжилттай оролцсоноос, эхний 15 байрт шалгарсан өсвөрийн шатарчид хагас шигшээ тоглолтод “Нийслэлийн аварга”-ын төлөө өрсөлдөх эрхтэй болов.
Тэмцээнд оролцсон бүх өсвөрийн шатарчдад тус академиас баяр хүргэж, бяцхан шатарчдад дурсгалын зүйлс гардуулсан байна. Энэ удаагийн тэмцээнд Монголын шатрын холбооны үйл ажиллагааг дэмжин тэмцээнийг үнэ төлбөргүй зохион байгуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ