Ёкозүна Тэрүнофүжи нутаг нэгт Кирибаямаг давав
Кюүшюү башёгийн эхний өдөр Чёошёома Г.Мөнхсайхан маэгашира Котоэког уватэдашнагэгээр, Хоошёорюү С.Бямбасүрэн маэгашира Шиманоумиг шитатэнагэгээр, комүсүби Ичиножо А.Ичинноров Окиноумиг ёрикиригээр давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил Үрад ашиторигоор унажээ. Харин ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ шинэ комүсүби Кирибаяма Б.Лхагвасүрэнг коматасукуи мэхээр яллаа. Тэд өмнө нь дөрвөнтөө таарч, бүгдэд нь ёкозүна давсан юм.
Өнөөдөр Чёошёома Шиманоумитай, Тамаваши Хоошёорюүтэй, Кирибаяма Окиноумитэй, Ичиножо озэки Шёодайтай, Тэрүнофүжи Дайейшёотой барилдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ