ЧУУЛГАН: 2022 оны улсын төсвийг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр (2021.11.12) хуралдаж байна. Хуралдаанаар 2022 оны улсын төсвийн дөрөх дэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Засгийн газраас өргөн барьсан төсөлд ирэх оны төсвийн орлогыг 15.8 их наяд төгрөг, зарлагыг 18.1 их наяд төгрөг байхаар тусгасан юм.Төсвийн хэлэлцүүлгүүдийн явцад орлого, зарлагын тооцоололд зарим өөрчлөлтүүд орсон бөгөөд чуулганы хуралдаанаар санал хураан нэгтгэнэ.
Тухайлбал, 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд 36.7 сая тн нүүрс, 1.2 сая тн зэсийн баяжмал, 20 тн алт, 9.5 сая тн төмрийн хүдэр, баяжмал экспортолж, 6.3 сая баррель газрын тос олборлож, уул уурхай, олборлох салбарын орлого 4.3 их наяд төгрөг байхаар тусгасан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ