Б.Болортуяа, Ц.Цогтбаатар, Саид Моллай нарт Гавьяат тамирчин цол хүртээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, "Токио-2020" олимп болон паралимпын наадамд өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдад Төрийн дээд одон медаль гардуулна.

Тухайлбал "Токио-2020" олимпоос мөнгөн медаль хүртсэн Саид Моллаи, хүрэл медаль хүртсэн жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн тамирчин Б.Болортуяа нарт Гавьяат тамирчин цол олгохоор болжээ.

Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга, Монголын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхий дасгалжуулагч, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Хосбаяр нарт Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол хүртээх юм. Харин  олимпоос хүрэл медаль хүртсэн Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг,  "Токио-2020" паралимпын аварга, МУГТ Э.Содномпилжээ нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулж байна.  

Шагналыг маргааш 14:00 цагаас Төрийн ордонд гардуулна. 

Б.Болортуяа, Ц.Цогтбаатар, Саид Моллай нарт Гавьяат тамирчин цол хүртээнэ


СЭТГЭГДЭЛ БИЧИХ