Ц.Сүхбат, Б.Мөнхжин нар зуун буудалт даамны нийслэлийн аварга боллоо

Зуун буудалт даамны нийслэлийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Нийт 52 даамчин оролцсон эрэгтэй төрөлд Дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат, 24 даамчин оролцсон эмэгтэй төрөлд Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин нар түрүүллээ.

Швейцар системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргасан тэмцээнд:

Эрэгтэй:

  1. Дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат
  2. Дэлхийн даамын холбооны мастер Ц.Хашчулуун
  3. Олон улсын их мастер Р.Манлай

Эмэгтэй:

  1. Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин
  2. Олон улсын их мастер Б.Мишээл
  3. Дэлхийн даамын холбооны мастер Э.Хүслэн

Өсвөр:

  1. Дэлхийн даамын холбооны дэд мастер Б.Энхрийлэн
  2. Дэд мастер Э.Даариймаа
  3. Спортын мастер Б.Ганзориг
  4. Спортын мастер Д.Чойжилсүрэн нар тэргүүллээ.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах анхны тэмцээн 1966 онд болж, спортын мастер Б.Амарсанаа түрүүлж байжээ. Тус тэмцээнд эрэгтэйчүүдээс спортын мастер Т.Пүрэвдорж хамгийн олон буюу 7 удаа, эмэгтэйчүүдээс ДДХМ С.Саранцэцэг 6 удаа түрүүлсэн.

2009 оноос хойш хотын АШТ тасарсан байсныг Нийслэлийн даамын холбооноос ийнхүү сэргээж, цаашид жил болгон өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар зохион байгуулна гэж Нийслэлийн даамны холбооноос мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ