Ардчилсан намын "Онц их хурал" эхэллээ

 Ардчилсан намын "Онц их хурал" өнөөдөр "Улаанбаатар палас"-ын танхимд өнөөдөр 11.00 цагт эхэллээ. Тус хуралд намын 1300 гаруй төлөөлөгч 21 аймаг, 9 дүүргээс оролцох юм. 


Тус намын Үндэсний бодлогын хорооны 290 гишүүн гарын үсэг зурснаар намын үндсэн дүрмийнхээ хүрээнд Их хурлаа зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн. Өмнө нь “Эв нэгдлийн Их хурал” гэж нэрлэж байсан ч намын дотоодод үүсээд буй нөхцөл байдал, үл ойголцол, дүрмийн бус шийдвэрүүд болон 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  удаа дарааллан ялагдал хүлээсэн зэрэг нь АН-ын хувьд 30 жилийн түүхэндээ байгаагүй онцгой нөхцөл байдал үүссэн гэж "Улс Төрийн Зөвлөл" үзсэнээр “Онц Их Хурал” болгон хуралдуулахаар болсон юм. 


Уг Их хурлын төлөөлөгчөөр  Ардчилсан намын Хоёр зуун мянган гишүүд, дэмжигчдийн төлөөлөл болох 1318 хүн Монгол улсын өнцөг булан бүрээс оролцохоор сонгогдсон байна. 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөгчид Их хурлаар намдаа үүссэн зөрчил, хагаралыг эцэслэх юм гэдгийг АН-аас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ