Эмч Вечорко :Хүнд өвчтөн улам олширч байна.
Коронавирусийн халдварыг хүндрүүлдэг архаг хууч өвчин бүхий хүнд, маш хүнд өвчтөнүүд эмнэлэгт ирж байгаа ажээ. Хүмүүс цаг алдалгүй эмчлүүлж эхлэлгүйгээр, эмчид хожуу хандаж, өөрийгөө дур мэдэн эмчилж байгаа нь өвчнийг хүндрүүлдэг байна. Вакцинжуулалт нь бие махбодийг хамгаалж, өвчин хүндрэхээс сэргийлдэг юм.
Манай эмнэлгийн байдлаас харвал, вакцин тариулсан хүнд өвчтөн эрчимт эмчилгээнд маш цөөхөн байгаа.
Манайд болсон нэг явдлын тухай яримаар байна. “Уушигны архаг хууч өвчний шинж тэмдэг дагалдсан гуурсан хоолойн багтраатай 54 настай өвчтөн манайд ирсэн юм. Түүний хэлснээр, өвчин аравдугаар сарын 9-нд илэрчээ. Хоёр өдрийн дараа буюу аравдугаар сарын 11-нд халдвартын эмнэлэгт хэвтсэн байна. Шинжилгээ хийхэд хөнгөн хэлбэрийн уушигны үрэвсэлтэй байлаа. Тийнхүү эмчилгээ хийлгэсэн ч, өвчтөний биеийн байдал эрс муудаж, амьсгалын ноцтой дутмагшилд орсон юм. Иммунобиологийн, вирусийн эсрэг, бүлэгнэлтийн эсрэг зэрэг хавсарсан эмчилгээ хийж, хүчилтөрөгчийн аппаратад удаан хугацаагаар залгасан юм.
Өвчин гайгүй болсны дараа өвчтөнийг хиймэл амьсгалын аппаратаас салгаж, хүчилтөрөгчийн хэмжээ 96%-тайгаар амбулаторийн эмчилгээнд шилжүүлсэн юм. Тийнхүү өвчтөн цаг алдалгүй вакцин хийлгээгүйдээ харамсаж байж билээ” гэжээ.
Өнөөдөр вакцин тариулах нь COVID-19-ийн хүндрэлээс хамгаалах цорын ганц арга мөн гэдгийг бүх хүнд бас дахин сануулмаар байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ