Улсын нийт гадаад өр энэ оны эхний хагас жилд 33 тэрбум ам.доллар болж өсчээ

Төв банкны мэдээлснээр, улсын нийт гадаад өр энэ оны эхний хагас жилд 33 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 (7 хувь) тэрбум, өмнөх улирлынхаас 471.1 (1.5 хувь) сая ам.доллараар нэмэгджээ.

Нийт гадаад өрийн:

  • 36.4 хувь буюу 12 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг,
  • 26.4 хувь буюу 8.7 тэрбум ам.доллар нь бусад салбарынх,
  • 25.6 хувь буюу 8.4 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,
  • 6.7 хувь буюу 2.2 тэрбум ам.доллар нь Монголбанкных,
  • 4.9 хувь буюу 1.6 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх аж.

Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд:

  • шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 972.1 (8.8 хувь) сая,
  • бусад салбарынх 588.3 (7.3 хувь) сая,
  • Засгийн газрынх 556 (7 хувь) сая,
  • төв банкных 110.8 (5.3 хувь) сая ам.доллараар нэмэгдсэн нь тус тус нөлөөлжээ.

Засгийн газрын нийт өр энэ оны эхний хагас жилд 27.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (4.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлынхаас 237.6 (0.9 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.

Үүний гол нөлөөлөл нь:

  • дотоод өр 90.5 (8 хувь) тэрбум,
  • барих шилжүүлэх төрлийн концесс 79.4 (9.4 хувь) тэрбум,
  • гадаад өр 58.8 (0.2 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ