АН-ын гишүүд их хуралдаа орохгүй гэдгээ мэдэгдлээ
Ардчилсан намын удирдлагууд хамтарсан мэдэгдэл хийж, Ардчилсан намын “Эв нэгдлийн их хурал”-ыг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу маргааш /2021.11.5/ зохион байгуулахаар болсон. Намын их хуралд М.Тулгат тэргүүтэй гишүүд оролцохгүй гэдгээ өнөөдөр /2021.11.4/албан ёсоор мэдэгдлээ.
Тус намын гэрчилгээ, тамганы асуудал өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй ч аль аль тал нь эрх бүхий гэдгийг хэлсэн юм. Тиймээс ойлголтын зөрүүтэй олон мянган дэмжигчээ хүндэтгэн намын цаашдын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэхээр онц их хуралд оролцохоор болсон. Гэсэн ч тус хурлын төлөөлөгч хэт нэг талыг баримталсан, гишүүдийн дунд үл ойлголцол үүсгэж байгаа учир эвлэрсэн талуудын хурал гэж харах боломжгүй. Тиймээс АН-ын зүгээс маргааш болох онц их хурлыг хүчин төгөлдөр гэж харахгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ