Грета Тунберг дэлхийн удирдагчдыг дүр эсгэж байна хэмээн буруутгав
"COP-д зөвхөн бидний ирээдүйн талаар нухацтай хандаж, цаг уурын хямралын сөрөг нөлөөллөөс болж зовж шаналж буй хүмүүсийн өнөөдрийг нухацтай авч үзсэн мэт дүр эсгэдэг улс төрчид, эрх баригчид л байдаг. Чуулганы ямар ч өөрчлөлт гарахгүй" гэж ярьсан экологийн идэвхтэн бүсгүй дэлхийн удирдагчдыг "бла-бла-бла" хэмээн ярихаа болихыг уриалав. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 26-р бага хурлын удирдагчдын дээд хэмжээний уулзалт даваа гарагт Шотландын Глазго хотноо эхэлсэн юм. Их Британи, Итали улстай хамтран зохион байгуулж буй COP26 чуулган 11-р сарын 12 хүртэл үргэлжилнэ. Чуулганд 200 орчим орны удирдагч, шинжээч, идэвхтэн зэрэг төлөөлөгчид оролцож байна.
Дэлхийн удирдагчдын уулзалт 11-р сарын 1-2-нд болно. Дээд хэмжээний уулзалтын үеэр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрсхүчлийн хийг саармагжуулах талаар хэд хэдэн баримт бичиг батлахаар төлөвлөж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ