Эрдэмтэд COVID-19-тэй өвчтөний уушгины гэмтлийг 15-хан секундэд оношилж байна

      "Якутын эрдэмтэд хиймэл оюун ухааны тусламжтайгаар COVID-19-тэй өвчтөнүүдийн уушгины гэмтлийг тодорхойлж сурсан бөгөөд компьютер томографи ашиглан оношлоход 15 секунд зарцуулдаг" гэж "Алтайн үнэн" сонинд бичжээ.
 Оросын мэргэжилтнүүд коронавирусээр халдварласан уушгийг бараг 99 хувийн нарийвчлалтай тодорхойлох Сцибериа технологийг танилцуулсан аж. Уг технологи нь хүний ядаргааг тайлж, мэргэжилтнүүдийн ажлын ачаалал бууруулна. 
 Одоо CT бүрийг тайлахад эмч дор хаяж 30-40 минут зарцуулж буй. Эл технологийг Якутын дөрвөн эмнэлэгт аль хэдийнэ ашиглаж байгаа ба олон зуун хүний амийг аврахад тусална гэж мэргэжилтнүүд найдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ