А.Фокс жилд 9,5 сая доллараар цалинжина
Америкийн хоккейн холбооны лигийн шилдэг багуудын нэг "Нью-Йорк Рейнжерс" хамгаалагч Адам Фокстойгоо долоон жилийн гэрээ байгуулжээ. Энэ хугацаанд 23 настай америк залуу 66,5 сая доллар авах аж. Энэ нь тэрээр жилд 9,5 саяын цалин авна гэсэн үг. Өнгөрсөн улирал шилдэг хамгаалагчийн шагнал хүртсэн тэрээр одоогийн байдлаар есөн тоглолтод есөн оноо аваад байгаа юм. Тодруулбал, хоёр шайб оруулж, багийнхнаа долоон оновчтой дамжуулалтаар хангажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ