Илон Маск 300 тэрбум долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо
Одоогийн байдлаар түүний хөрөнгө 6,1 хувиар буюу 7,4 тэрбумаар нэмэгдэж, 298,7 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн "Tesla"-гийн хувьцааны ачаар Илон Маскын хэтэвч зузаарсаар байгаа юм.
"Tesla" 100 мянган цахилгаан машинаа "Hertz" компанид нийлүүлнэ гэсэн мэдээллийн дараа тус компанийн хувьцааны үнэ өсөж эхэлсэн билээ. Түүнчлэн тус компанийн хөрөнгийн хэмжээ их наяд доллар давжээ.
Калифорнид 2003 онд байгуулагдсан "Tesla Motors" нь цахилгаан машин үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг юм.
Мөн технологио ашиглан, зай, цахилгаан мотор үйлдвэрлэдэг ба автомашин үйлдвэрлэгчдэд тухайлбал, "Toyota", "Daimler" зэрэг компанид худалддаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ