“Их-20”-ийн удирдагчид улаан бүсийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэв

Дэлхийг эдийн засгаараа тэргүүлэгч арван есөн орны болон Европын Холбооны удирдагчид цуглан “G20” хэмээх уулзалт зохион байгуулдаг билээ. Тэгвэл 2019 онд Япон улсад зохион байгуулагдсанаас хойш эдгээр өдрүүдэд анх удаагаа том гүрнүүдийн удирагчид нэгэн газар чуулан дэлхий дахинд тулгамдсан асуудлуудын тухай хэлэлцэж байна. 2021 оны G20 хуралдаан нь Итали улсын нийслэл Ром хотод гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Дэлхийн “Их-20”-ийн удирдагчид дээд хэмжээний уулзалтынхаа үеэр цар тахлын улаан бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын эмч, ажилчидтай дурсгалын зургаа татуулсан нь онцлох агшин байлаа. Та бүхэнд тус хуралд улсаа төлөөлөн оролцож буй удирдагчдыг танилцуулъя:

Аргентин улсын Ерөнхийлөгч Алберто Фернандес

Австрали улсын Ерөнхий сайд Скотт Моррисон

Бразил улсын Ерөнхийлөгч Жайр Болсонаро

Канад улсын Ерөнхий сайд Жастин Трюдо

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши ЖиньПин

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Канцлер Ангела Меркель

Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди

Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо

Итали улсын Ерөнхий сайд Марио Драги

Япон улсын Ерөнхий сайд Фумио Кишида

Бүгд Найрамдах Солонгос улсын Ерөнхийлөгч Мүүн Жае-Ин

Мексик улсын Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор

Оросын Холбооны улсын Ерөнхийлөгч Владимир Путин

Саудын Араб Хаант улсын Хаан Салман бин Абдулазиз Ал Сауд

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса

Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхийлөгч Рэжеп Тайип Эрдоган

Америкийн Нэгдсэн улсын Ерөнхийлөгч Жое Байдэн

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Ерөнхий сайд Борис Жонсон

Европын Холбооны Консилын Ерөнхийлөгч Шарль Мишель

Европын Холбооны Комиссын Ерөнхийлөгч Урсула вон дер Ляйен

СЭТГЭГДЭЛ БИЧИХ