Тогтоон барьж чадахгүй байж мэдэх шинэ вирус гарч ирэхийг анхааруулж байна
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адхан Гебрейесус тогтоон барьж чадахгүй шинэ вирус гарч ирж болзошгүйг анхааруулсныг РИА Новости агентлаг мэдээлжээ.
Энэ олон улсын байгууллагын тэргүүн G20-ийн эрүүл мэнд болон сангийн сайд нарын уулзалтын үеэр ингэж мэдэгдсэн байна.
Биологийн үүднээс үзвэл, хүн төрөлхтөний тогтоон барьж чадахгүй вирус нэгэн цагт гарч ирж болох юм гэдгийг Гебрейесус тэмдэглэжээ.
Дараачийн цар тахалд зохих ёсоор бэлтгэхийн тулд одоогийн цар тахлаас сургамж авах хэрэгтэй гэж тэр хэлсэн байна.
Дэлхийн хамтын нийгэмлэг цар тахлуудтай тэмцэх санхүүгийн шинэ механизм, эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлэх зөвлөл байгуулах хэлбэрээр үр нөлөөтэй удирдлагатай болж, түүнчилэн цар тахалтай тэмцэх хэлэлцээрт гарын үсэг зурах хэрэгтэй гэж ДЭМБ-ын тэргүүн онцлон тэмдэглэжээ.
ДЭМБ-ын шинэ ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль 2022 оны тавдугаар сард ёстой. Гебрейесусийг байгууллагын гишүүн 28 орон дэмжиж байгаа учир, тэр энэ албан тушаалд нэр дэвшигч цорын ганц хүн болсныг үүнээс өмнө мэдээлж байсан билээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ