Э.Баярсайхан, О.Бямба-Эрдэнэ нар ялжээ

       "Белград-2021" сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн 21 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг-д Э.Баярсайхан Тайландын У.Патифаныг 5:0-ээр ялав. Түүний дараагийн учраа нь Барбадосын Ж.Брийди юм. Мөн 71 кг-д эхний тойрогтоо хийлсэн О.Бямба-Эрдэнэ хоёрдугаар тойрогт Тайландын П.Йеасунноенийг 4:1-ээр буулган авлаа. Тэрээр маргааш буюу аравдугаар сарын 31-нд ОХУ-ын В.Мусаевтай тулна. Орос боксчин хоёрдугаар тойрогтоо рингний эзэн орны Д.Тоскичийг хүнд цохилтоор ялсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ