О.Тулга харамсалтайгаар ялагдлаа

              Сербийн нийслэл Белградад сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. 60 кг-д эхний тойрогтоо Тринидад ба Тобаго улсын Ф.Доннелийг 5:0-ээр ялсан спортын мастер О.Тулга хоёрдугаар тойрогт Финландын А.Хатаевтай тулалдав. Тулааны гуравдугаар үеийн 1 минут 31 дэх секундэд манай тамирчны хамраас цус гарч, хөмсөг задарсан тул рингний шүүгч тулааныг зогсоож, А.Хатаевт ялалт өглөө. 23 настай А.Хатаев нь орос гаралтай чечень бөгөөд 2015 оны залуучуудын Европын аваргын мөнгөн медальт, 2019 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шөвгийн наймд шалгарч байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ