УИХ хуулийн төслүүдийг бөөнд нь баталлаа
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хууль, тогтоолын төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар бус нийт гишүүдийн олонхийн саналаар эцэслэн баталдаг болсон юм. Үүнтэй холбогдуулан УИХ хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсныхаа дараа шууд батлах санал хураалт явуулахаа больсон. Эцэслэн батлах бэлтгэл хангуулах гэсэн процессыг нэмж, гишүүдийн ирц хангалттай сайн байгаа үед хууль, тогтоолын төслүүдийг бөөнд нь баталдаг болсон юм. Үүний дагуу өнөөдрийн чуулганаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Улсын тэмдэгтийн тухай хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Таримал ургамлын үр сортын тухай хуулийг дагаж мөрдөх тухай журмын тухай хуулийн төсөл.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ