Өлсгөлөн зарласан Э.Одбаярыг суллах шийдвэр гаргажээ
“No naadam” хөдөлгөөнийг санаачлагч, иргэн Д.Монголхүүг цагдан хорид буй. Түүнийг өмнө нь цагдан хорихоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид аваачих үед иргэн Э.Одбаяр тэргүүтэй хүмүүс очиж, хүчээр авч гарсан байдаг.
Тиймээс оргон зайлахыг завдсан хэмээн түүнийг цагдан хорьсон юм. Түүнчлэн түүнийг цагдан хорих төвөөс оргуулж, авч гарсан хэргээр иргэн Э.Одбаярыг мөн нэг сар цагдан хориод байна. Э.Одбаяр нь хоригдсон өдрөөсөө өлсгөлөн зарлаж буй гэх мэдээллүүд гарсан. Тэрбээр 20 гаруй хоногт юу ч идээгүй бөгөөд 10 гаруй кг турсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгсөн.
Тэгвэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Одбаярыг суллах шийдвэр дөнгөж сая гаргажээ. Энэ талаар тус шүүхийн эх сурвалжаас тодруулахад “Суллах шийдвэр гарсан нь үнэн. Яг ямар үндэслэлээр суллаж буй талаар албан ёсны мэдээллийг удахгүй өгнө” гэв.
Э.Одбаярыг нэг сар цагдан хорьсон бөгөөд суллагдах хугацаа нь арваннэгдүгээр сарын 04-нд дуусах байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ