ОУХМ Б.Чинзориг шөвгийн 16-д шалгарлаа

        "Белград-2021" боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 67 кг-ын хоёрдугаар тойрогт армиудын дэлхийн аварга, Азийн аварга, ОУХМ Б.Чинзориг "Лондон-2012" олимп, 2011 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Италийн В.Манжакапрег 4:1-гээр ялав. Шөвгийн 16-д тэрээр Мексикийн Э.Алвидрестэй тулалдана. Мексик залуу Унгарын М.Фодор, Кенийн Ж.Шигали нарыг ялаад байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ