Г.Ган-Эрдэнэ, О.Тулга нар яллаа
Сербийн Белград хотноо боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. 48 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний тойрогтоо Балбын Р.Тапатай тулалдан, 5:0-ээр ялав. Дараагийн өрсөлдөгч нь Германы К.Гоман. Герман залуу эхний тойрогт хийлсэн юм. 60 кг-д спортын мастер О.Тулга Тринидад ба Тобагогийн Д.Филиппийг мөн 5:0-ээр илүүрхжээ. Хоёрдугаар тойрогт манай боксчин Финландын А.Катаевтэй тулалдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ