Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд

1. Адреналины урсац нэмэгдсэнээс болоод бидний нүүр улайдаг.

2. Хүний хамар нэг триллион орчим үнэрийг ялгах чадвартай.

 

3. Хэл өөр хоорондоо холбоо бүхий найман булчингаас бүрддэг.

 
4.
Хүний хүйсэнд дунджаар 67 төрлийн бактери оршдог.

 

5. Чөмөг нь хүний биеийн хамгийн түргэн өсдөг эд юм.

 

6. Нярай хүүхэд нэг сартай болох хүртлээ уйлахдаа нулимс гаргадаггүй.

 

7. Бидний амьсгалдаг агаарын ихээхэн хэсэг хамрын нэг нүхээр орж, гардаг. Тийнхүү хамрын нүхнүүдэд ирэх ачаалал хэдэн цаг болоод л солигддог байна.


8. Гарын эрхий хуруу өөрийн гэсэн судасны лугшилттай.

 

9. Хүмүүс бол давхар эрүүтэй цорын ганц хөхтөн юм.

 

10. Хүний биеийн хамгийн хурдан хөдөлгөөнтэй булчингууд нүдэнд байдаг.

 

11. Хөлийн тавхай их гижигтэй, учир нь энд мэдрэлийн төгсгөлүүд хамгийн их байдаг байна.

 

12. Үс жилд  дунджаар 15 сантиметр ургадаг.

 

13. Бид яагаад эвшээдгийг эрдэмтэд тайлбарлаж чаддаггүй байна.

 

14.Арьс хүний биеийн нийт жингийн 15%-ийг эзлэдэг.

 

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ