Э.Одбаяр уургийн алдагдалд орж, бөөрний үйл ажиллагаа муудсан гэсэн оноштой байна

Ардчилсан намын төлөөлөл хүний эрхийн зөрчлийн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа мэдээлэл хийлээ.  

461 дүгээр хорих ангид өлсгөлөн зарлаад 22 хонож буй "NoDoubleStandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаяр уургийн алдагдалд орж, бөөрний үйл ажиллагаа муудаж, 10 кг хассан. Эмч нарын зүгээс түүнийг өлсгөлөнг цаашид үргэлжлүүлбэл амь насанд нь эрсдэлтэй хэмээн анхааруулж байгаа иргэн Э.Одбаяр өлсгөлөнгөө зогсоохгүй хэмээн мэдэгдсэн талаар хэмээн АН-аас мэдээллээ.

Эргэн сануулахад "NoDoubleStandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг энэ сарын 6-наас эхлэн нэг сарын хугацаанд хорих шийдвэр гаргасан.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Улмаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг прокуророос шүүхэд ирүүлжээ. Шүүх уг саналыг хэлэлцээд "Батлан даалтад байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар хорихоор шийдвэрлэсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ