ОУХМ Б.Чинзориг ялж, Х.Энх-Амар ялагдлаа
Боксын насанд хүрэгчдийн 21 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн Белград хотод эхлэв. 57 кг-д өнөө жил армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, тивдээ түрүүлсэн ОУХМ Х.Энх-Амар Казахстаны С.Темиржановтой тулалдаж, булхайтайгаар ялагдлаа. Оросын телевизийн тайлбарлагч хүртэл "Энэ тулаанд булхай орж, шүүгч Казахстаны тамирчинд ялалт өгчихлөө дөө. Монголчууд эсэргүүцэл буюу протест бичих биз" гэж байна билээ. Харин Азийн наадмын мөнгө, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Чинзориг Гватемалын Карлос Тобарыг ялснаар шөвгийн 16-д үлдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ