12 настай сурагч Н.Содбилэгт шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-д хошуучилж байна

Грек улсын Родес хотод зохион байгуулж буй насанд хүрэгчдийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчин, Сурагчдын шатрын дэлхийн аварга, 12 настай Наранболдын Содбилэгт хошуучилж байна. 

Тэрээр 1700 рэйтингтэй ангилалд найман өрөг тоглож 7.5 оноотойгоор тэмцээнийг тэргүүлж байгаа юм.

Уг ангилалд дөрвөн тивийн 75 шатарчид оролцож оюун ухаанаа уралдуулж байгаа билээ. Өнөө орой 20 цагт тэмцээний 9 дэх өрөг буюу сүүлийн өрөг эхлэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ