Д.Сумъяабазар: Д.Мөнх-Эрдэнийг шалгуулахаар ШҮҮХ, ЦАГДААД өгнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъябазар Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суух ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнийг хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдлээ.

Тэрбээр “Ажлаа хийж байгаа хүмүүсийг гүтгэж, доромжилдог байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Д.Мөнх-Эрдэнэ ардаа захиалагчтай, зорилготой гэдэг нь тодорхой болсон. Тиймээс хуулийн байгууллагад өгч шалгуулна. 

Төрийн албан хаагчдыг дуртайгаараа гутаан, доромжилдог. Бид хуулийн хүрээнд ажиллаж байна.Нийслэлийн төрийн захиргааны алба хаагч нарыг доромжилсон гэх үндэслэлээр шүүх, цагдаад хандана” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ