Вакцин гэж юу вэ?


Вакцин нь тухайн өвчний эсрэг дархлааг сайжруулах биологийн бэлдмэл юм. Өвчин үүсгэгч организмын төлөөлөл болсон зүйлийг агуулсан, ихэндээ микробын хор, үхүүлсэн болон сулруулсан үүсгэгчийг агуулдаг. Эдгээр зүйлүүд нь гадны биетийг таних тэдгээрийг устгах, тэдгээрийг санаж, биеийн дархлааны системийг өдөөнө. Иймээс эдгээр микро организмуудыг дараа дахин биед орж ирэхэд нь, дархлааны систем таних ба устгахад илүү хялбар болдог.
Урьдчилан сэргийлэх (байгалийн буюу зэрлэг ямар нэг үүсгэгчээр ирээдүйд халдварлахыг хамгаалах болон дархлааг дээшлүүлэх гэх мэт), эмчилгээ (хорт хавдрын эсрэг вакцин нь судалгааны төвшинд явагдаж байгаа) чадвартай байдаг.
Түүх.
1796 онд үхрийн цэцгийг хүнд тарьж хүний цэцгийн эсрэг хамгаалалт олгож байснаас үхрийн цэцгийн вакцин гэдэг нэршилийг Эдвард Женнер гаргажээ. Энэ нь vacca үхэр, vaccīn-us үхрээс гэсэн латин үг. Эдвард Женнерийн энэ санааг Луй Пастер хөгжүүлж галзуугийн вакциныг бүтээжээ. Улмаар 20-р зуун гэхэд сахуу, гахайн хавдар, улаан бурхан өвчний эсрэг вакцинийг амжилттай бүтээж өвчлөлийг нь таслан зогсоожээ. Гэсэн хэдий боловч хумхаа болон дархлал олдмол хомсдолын вирус зэрэг олон хор холбогдолтой өвчний эсрэг үр дүнтэй вакцинууд хийгдээгүй байна.
Вакцинжуулалт бол Аюултай вирусын эсрэг хүн төрөлхтний тэмцэл юм.
Сүүлийн үед вакцинжуулалтыг тойрсон олон домог, айдас их байна. Гэвч үнэн хэрэгтээ дархлаажуулалт нь олон хүний ​​амийг аварч, дэлхийг маш аюултай өвчнөөс аварсан юм.
Жишээлбэл, вирусын эсрэг салхин цэцгийн вакцин боловсруулж, түүний тусламжтайгаар дэлхий нийт энэ гамшигтай тэмцэж бүрэн ялсан байна. Хүмүүст аюултай биш ч цэцэг өвчний тарилгаар үхэрт дархлаа үүссэн болохыг анзаарсан Английн эмч Эюард Женнер анхлан боловсруулжээ.
Энэ нээлтийг дахин 200 жилийн турш боловсруулсаар байсан ч , 20-р зуунд салхин цэцэг 300-500 сая хүний ​​амийг авч одсон юм. 1958 онд Дэлхийн эрүүл мэндийн ассемблейн XI хуралдаан дээр ЗХУ-аас салхин цэцэг өвчинөөс хамгаалах зорилгоор олон нийтийг вакцинжуулах санаачилга гаргасан. Вируст өвчинтэй тэмцэх дархлаа судлалын хөтөлбөр боловсруулж, 22 жилийн дараа дэлхий нийт салхин цэцэг өвчнийг устгаснаа албан ёсоор зарласан байна.
Вирусын эсрэг вакцин өндөр үр дүнтэй болохыг орчин үеийн эрдэмтэд, эмч нар батласаар байна. Эрдэмтэн, вирусологич, интерфероногенезийн лабораторийн эрхлэгч. Гамалей Феликс Ершов нь вакцинжуулалт нь вирус судлалын түүхэнд батлагдсан вирусын эсрэг хамгийн үр дүнтэй арга гэдэгт итгэлтэй байна. Энэ оны намар томуугийн вирүсийн А, В төрлийн дөрвөн омог улс орнуудад нэг дор тархах магадлал маш өндөр, гуравт нь дархлаа тогтохгүй гэж анхааруулж байна.
Үүнтэй холбогдуулан томуугаас урьдчилан сэргийлэх кампанит ажлыг үнэ төлбөргүй, дараалалгүйгээр хийхийг даалгах нь үр дүнтэй арга хэмээдэг. Вакцинжуулалт нь тухайн улсын нийт хүн амын 60 хүртэлх хувийг, үүнд эрсдэлтэй бүлгийн хүүхдэд 75 хүртэлх хувийг хамруулах ёстой байдаг.
Хамгийн чухал нь вакцины хадгалалт хамгаалалтад онцгой анхаарах ёстой байдаг.
Хятадын ГанСу мужид хадгалалтын журам алдагдсан бруцеллоз өвчний эсрэг вакцинаас болж 3000 хүн бруцеллоз өвчнөөр өвдөж үе мөчний хүнд эмгэгээр өвдсөн харамсалтай явдал 2019 оны 9 сард болж, нэгэн эмэгтэйн биеийн байдал маш хүнд байдалтай байна хэмээн мэдээлж байв.
Тэгвэл БНСУлсад улирлын томуугийн вакцинд хамрагдсан хүүхэд хөгшид голдуу 48 хүн нас бараад байна.
Саяхандаа тээвэрлэлтийн хадгалалт хамгаалалтын горим зөрчигдсөн вакциныг устгалд оруулсан тухай мэдээлж байв
Холбогдох байгууллага эцсийн дүгнэлтээ тайлагнах бөгөөд вакцинаас хамааралтай болохыг одоогоор батлаагүй болно.
СайханУул.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ