Ш.Пэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар Пауэрлифтингийн дэлхийн аварга болов

 Литва Улсын Вильнюс хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ өчигдөр /2021.10.22/ эхэлж 33 орны 790 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монголоос 17 тамирчин хүч үзэж байна.


Тэмцээний эхний өдөр Монгол Улсын 2 ахмад тамирчин алтан медаль хүртэж, Литва улсын тэнгэрт төрийн дууллаа хоёронтоо эгшиглүүлжээ. Тус тэмцээний ахмадын 59 кг жингийн 70-аас дээш насны ангилалд Ш.Пэрэнлэй цээжиндээ 60 кг-ыг амжилттай шахсанаар дэлхийн аварга болсон байна.


Мөн 74 кг жингийн ахмадын 60-аас дээш насны ангилалд Ш.Бат-Эрдэнэ 120 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртжээ. Ахмад тамирчин Ш.Пэрэнлэй нь 70 настай бол Ш.Бат-Эрдэнэ 62 настай юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ