Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлжээ
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг энэ сарын 15-нд "Зайсан хилл"-д болсон "Камертон" хамтлагийн тоглолттой холбоотойгоор цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм алдагдсан хэмээн ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн зарим эх сурвалж өөр албан тушаалд томилохоор ажлаас нь чөлөөлсөн гэж мэдээлж байгаа юм.
Ямартай ч Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийг шинээр томилох шаардлагатай боллоо. Уг албан тушаалд хэнийг томилохыг НИТХ-ын Тэргүүлэгчид шийддэг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ