Нөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат, Э.Батшугар нар тангараг өргөлөө
УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулсан нөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат, Э.Батшугар нар тангарагаа өргөлөө. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нөхөн сонгуулийн дүнг УИХ-д танилцуулж, гишүүдийн сонирхсон асуултад хариулсан юм.
Шинээр сонгогдсон хоёр гишүүн "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангарагаа өргөснөөр УИХ 76-уулаа боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ