"Нью-Йорк Никс"-ийг хамгийн үнэтэй багаар тодруулав

        Алдарт "Форбс" сэтгүүлийн газраас NBA-гийн 30 багийн үнийг жил бүр тогтоодог уламжлалтай. Энэ жилийн жагсаалтыг "Нью-Йорк Никс" 5,8 тэрбум доллараар тэргүүлжээ. Удаад нь "Голден Стэйт Уорриорз" 5,6 тэрбум, "Лос-Анжелес Лейкерз" 5,5 тэрбумаар орсон аж. Дашрамд дурдахад анх удаа гурван баг 5 тэрбумаас дээш үнэлэгдсэн байна. Харин хамгийн хямд нь 1,5 тэрбум "ногоон"-ы үнэтэй "Мемфис Гриззлиз". Дараа нь 1,53 тэрбумаар үнэлүүлсэн "Нью-Орлеан Пеликанс".

СЭТГЭГДЭЛ БИЧИХ