Б.Мөнхбаатар: Ипотекийн зээл олголт ихсэх тусам үнийн өсөлт үүсэх тул зээлийг татах нь зүйтэй гэж харж байгаа
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ипотекийн зээл олголтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Салбарын сайдын өгсөн мэдээллээр энэ оны аравдугаар сарын 15-ны байдлаар 11,056 ипотекийн зээл олгогдоод байгаа аж. Энэ нь сүүлийн таван жилийн хугацаанд олгогдоогүй их хэмжээний зээл юм байна.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Засгийн газраас нийт зээлийн 1/3-ийг орон нутагт олгох ёстой гэдэг бодлого барьсан. Аравдугаар сарын 1-ний байдлаар 10,657 зээл олгогдсоноос 2,417 нь орон нутагт олгогдсон байна.
Хэт их ипотекийн зээл олгосон тохиолдолд үнийн өсөлт үүсэх нөхцөл ажиглагдаж байгаа. Тиймээс зээлийн тоо 11 мянга гарсан тохиолдолд татах нь зүйтэй гэж харж байгаа" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ