Ямар нөхцөлд коронавирус хөнгөн тусах вэ?
“Дээр дурдсан шаардлагыг мөрдсөн нөхцөлд коронавирус хүний биед бага хэмжээтэй нэвтэрдэг. Ингэхдээ өвчин огт тусахгүй байж ч болно. Гэвч хүн яалт ч үгүй өвчилж гэмээ нь, хөнгөн хэлбэрээр өвчилж, түргэн эдгэрнэ” гэж Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны Г.Н.Габричевын нэрэмжит эпидемиологи, микробиологийн эрдэм шинжхилгээний хүрээлэнгийн орлогч захирал, анагаахын шинжлэх ухааны доктор Татьяна Руженцова тодруулан тайлбарлажээ.
Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний туслах ажилтан, дотрын эмч Дарья Хавкинагийн хэлснээр, COVID-19-ийн шинэ штамм өвчний хугацаанд нөлөө үзүүлээгүй ч, хүндрэл эрт илэрдэг байжээ. Энэ нь 5 дахь өдөр илэрдэг нь цөөнгүй гэнэ. 60-аас дээш настай өвчтөнүүд болон архаг хууч өвчтэй хүмүүс коронавирусээр хүндээр өвчилж, удаан шаналдагийг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ