Судасны лугшилт болон COVID-19-өөр нас барах явдал хоорондоо холбоотой ажээ
Коронавируст халдвар авсан хүмүүст судасны лугшилтын долгионы тархах хурд бусад хүнийг бодвол, секундэд дунджаар 1,89 метрээр их байдаг байна. Уг өвчнөөр нас барсан хүмүүсийн цусны урсгалын хурд эдгэрсэн хүмүүсийнхээс секундэд мөн 1,89 метрээр их байсныг судлаачид бас тэмдэглэжээ.
Ингэхдээ лугшилтын долгионы тархах хурд секундэд 1 метрээр нэмэгдэхэд, өвчтөний нас барах магадлал 14 хувиар ихсэж болох юм гэдгийг тэд бас тодруулан тайлбарлажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ