Г.Болор-Очир хүрэл медаль хүртэж, манайхан 12-рт оров

               Францын нийслэл Парист жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ Г.Болор-Очир хүрэл медалийн төлөөх барилдаанд дэвжээний эзэн орны Т.Гнамьенийг цэвэр ялж, манай багийн гурав дахь медалийг авчирсан юм. Түүнээс өмнө эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртээд байв.                     
 Багийн дүнгээр гурван хүрэл медальтай манайхан Голландтай 12-р байрыг хувааж эзэлсэн бол долоон алт, хоёр мөнгө, хоёр хүрэлтэй Япон тэргүүлж, ОХУ, Израиль, Азербайжан, Португали удаалжээ.                                                    Парисын дэвжээнд 45 орны 281 бөх зодоглосон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ