АНУ-ын ерөнхийлөгч асан Б.Клинтоны бие сайжирч байна

                                              
Тус улсын экс ерөнхийлөгч Билл Клинтон Калифорнийн нэгэн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. Энэ талаар түүний хэвлэлийн төлөөлөгч болон эмчийн ярьсныг эш татан CNN мэдээлэв. Ямартай ч тэрээр COVID-19 тусаагүй бөгөөд цусны өвчнөөс болж эмчлүүлж буй аж. Антибиотикоор эмчлүүлж буй ерөнхийлөгч асныг эдгэж байгаа гэж хэвлэлийн төлөөлөгч нь CNN-д мэдээлснийг эл агентлаг уламжилжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ