Ц.Тувааныг АН-ын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хаслаа
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан намын үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан учир дүрмийн дагуу түүнийг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах, сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа талаар мэдэгдлээ.
Түүнчлэн УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31-ний хоёр дахь хэсэгт "Бүлэгт зөвхөн тухайн нам эвслээс албан ёсоор нэр дэсшсэн сонгогдсон гишүүд орно" гэж зохицуулсан байдаг. Иймд УИХ-д бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүд болох Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын хурал болон бие даан гаргах шийдвэрт оролцох боломжгүй гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ